Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туул голоор туг тахих нь

2013-10-22
0
ЖИРГЭХ
Хотын удирдлагууд Туул голоор туг тахих нь. Амтай болгон “Туул” голоо аваръя гэж дуугарч буй энэ үед нийслэлийн удирдлагууд харин ч иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа нь хэн хүний анхаарлыг татаж байна.
zagas-middle    Хотын удирдлагууд Туул голоор туг тахих нь. Амтай болгон “Туул” голоо аваръя гэж дуугарч буй энэ үед нийслэлийн удирдлагууд харин ч иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа нь хэн хүний анхаарлыг татаж байна.

Сүүлийн үед “Хатан Туул бохирдож, усны нөөц нь багаслаа”, “Туул голын эрэг дагуух амралтын газрууд байгаль орчныг бохирдуулж байна” хэмээн ярьж, бичиж, харин албаныхан даруйхан арга хэмжээ авч сэргээх тухай мэдээлсээр өнөө хүрсэн ч үр дүнд хүрсэн зүйлгүй байна.

 Харин ч хотын удирдлагуудын сая гаргасан шийдвэрээр бол энэ гол цаашид амь тасрах шинжтэй. Тодруулбал, хотын дарга Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай захирамж гаргажээ. Уг захирамжаар энэ хоёр голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулж газрыг нь нийслэлийн Захирагчийн ажлын алба /ЗАА/- нд эзэмшүүлэх эрх олгосон байна.

Захирамжинд зааснаар бол тус 18 байршилд архигүй цэнгээний газар байгуулах юм гэнэ. Бас био нойлтой, цэвэр орчинг бүрдүүлэх юм байх. Хотын даргын гаргасан энэ шийдвэрийг сонссон хүмүүс болон Байгаль орчныг хамгаалах ТББ-ууд нэгдэн эхнээсээ босч байна. Тэд хотын удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж, цаашид тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.

Цэнгээний газар л бол цэнгээний газар. Тэнд хүмүүс наргина, цэнгэнэ. Хүмүүс байгаа л бол тэнд их, бага хэмжээгээр бохирдол үүснэ гэсэн үг. Адаглаад тухайн цэнгээний газарт очсон хүмүүсийн хөлөөр Туул голын эрэг орчмын хөрсөнд өөрчлөлт орж талхлагдана шүү дээ.  Ер нь архигүй цэнгээний газар гэж хаана ч байдаг юм. Амралтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс зөвхөн цайны газарт л архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй гэдгийг мэднэ. Түүнээс биш амралтын газрын бар, ресторан, паб, караоке, зочид буудал гээд бүгдэд нь архи, дарс нээлттэй байдаг. Эхнээсээ архигүй цэнгээний газар гээд заагаад өгсөн юм хойно ил цагаанаар согтууруулах ундаа зарахгүй байх. Гэхдээ далд нууцаар архийг зарах нь мэдээж.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Дархан цаазат газарт амралт, зугаалгын 24 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эднээс “River beach”, “Болор туул” гэх жуулчны бааз, мөн нэг цэцэрлэгт хүрээлэн Туул голын яг эрэг дээр нь байрладаг. Ямартаа ч тэдний олонхи нь “Уул усандаа ойр, амарч, зугаалахад тохиромжтой” хэмээн рекламддаг. Очиж амарсан хүмүүс голын эрэг, уулын энгэр, хад асганы нөмөрт уусан архи, шар айрагныхаа шил, лаазыг нь овоолоод буцдаг юм билээ. Хүмүүс амралтын газар очилгүйгээр байгалаар баар хийгээд тэндээ хог тарьчихаад явж байхад 18 цэнгээний газар нэмэгдвэл Туул гол чинь юу болж таарах вэ?

Хүмүүс олноор цугласан л бол хог тарина л гэсэн үг. Заавал архи, дарс, пивоны шил гэхгүйгээр идэж уух зүйл, өөр бусад төрлийн хог тэнд цугларна. Ингэхээр энэ олон цэнгээний газрын уршгаар Туул гол маань хогондоо дарагдах юм биш биз. Одоо ч хогийг нь цэвэрлээд барахгүй л байгаа шүү дээ бид.

Ер нь амралтын газруудын өдөр дутмын үйл ажиллагаанд байгаль орчинд ээлтэй нэг ч сайн зүйл байдаггүй аж. Орчныг бохирдуулж, газар нутгийг талхалж, уулыг нурааж, усыг ширгээж, бохирдуулж байдгийг албаныхан шүүмжилсээр байгаа. Тиймээс Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг амралт, зугаалгын газруудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг холбогдох газраас сануулдаг. Гэвч тэдний шалгалтаараа илрүүлсэн зөрчлийг арилгах дараагийн ажил биелэлээ ололгүй замхраад өнгөрдөг нь нууц биш.

Уг нь хууль дүрмийн дагуу бол голын эргээс 200 метр хүртэлх газрыг онцгой бүсэд хамааруулдаг юм билээ. Харин 500 метр доторхийг энгийн хамгаалалтын бүс гэж заасан бөгөөд аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

zagas-middleХарамсалтай нь Улаанбаатар хотод байгаль орчинтой холбоотой хууль тогтоомж ерөөс үйлчилдэггүй. Иргэд нь ч энэ хуультайгаа танилцаагүй явж байдаг. Гэтэл хууль зөрчигчдийг шийтгэх, таслан зогсоох, хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй хүмүүс нь харин ч эсрэгээрээ ажиллаж байна.

Зарим хүний хэлснээр нэр бүхий эрхэм дарга нарын өөрсдийнх нь амралт зугаалгын газар Туулын эрэг орчмоор олон байдаг аж. Туул гол орчим Ерөнхий сайдын мэдлийн амралтын газар үйл ажиллагаагаа явуулдгаас эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүртэл хувийн байшингаа бариад амьдарч байна.  Үүний цаана эрх мэдэлтнүүдийн эрх ашиг сонирхол байгаа гэж иргэд үзэж байгаа юм. Янз бүрийн үйлдвэрийн химийн хог хаягдлаас болж загаснууд нь үхэж, ундарга нь багасч буй Туул гол одоо цэнгээний газруудын уршгаар хөрс, ус нь бохирдож, хогоор урсах нь...


Жич: Туул, Дун голын эргийн дагуу амралт зугаалгын бүс бйагуулахаар төлөвлөгдсөн газруудын байршлыг жагсаалтаар танилцуулъя.

Дунд гол- 1 Алтай хотхоны баруун урд талын байршил-1.4 га
Дунд гол-2 Энхтайваны гүүрнээс Нарны гүүр хүртэлх Дунд гол дагуух байршил- 7.5 га
Дунд гол- 3 Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талын байршил- 18.5 га
Дунд гол- 4 Дүнжингарав хотхоны хойд талын байршил- 4 га
Туул гол- 5 Сонсголонгийн гүүрний баруун талын байршил- 6 га
Туул гол-6 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын урд талын байршил- 4.5 га
Туул гол-7 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын хойд талын байршил- 17 га
Туул гол- 8 Мишээл экспо худалдааны төвийн урд талын байршил- 4 га
Туул гол- ХААИС-ын баруун талын байршил- 6.2 га
Туул гол- 10 Зайсан толгойн зүүн талын байршил- 5га
Туул гол- 11 Маршлын гүүрний баруун талын байршил- 1 га
Туул гол- 12 Маршлын гүүрний зүүн талын байршил- 7 га
Туул гол- 13 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 5 га
Туул гол- 14 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 7 га
Туул гол-15 Хорчин булан ХХК-ний баруун талын байршил БЗД-ийн 11 дүгээр хороо- 6 га
Туул гол-16 Скай резортын баруун талын байршил БЗД-ийн 11 дүгээр хороо- 9.5 га
Туул гол-17 Скай резортын гольфын талбайн хойд талын байршил БЗД-ийн 11 дүгээр хороо- 0.6 га
Туул гол-18 Баянзүрх гүүрний баруун урд талын байршил БЗД-ийн 11 дүгээр хороо- 12 га

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочинф (202.70.42.26)
    энэ хүний хийгээд байгаа үйлдэлийг огт ойлгохгүй байна. хуучний нэг журмаар туул голын урд хэсэг БОЯамны мэдэлд хойд хэсэг нь Нийслэлийн захирагчийн мэдэлд гэсэн тэнэг журам байдаг боловч хуулиас дээгүүр журам гэж байж болохгүй гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч энэ бүхэн одоо хэнд ч хамааралгүй учир нь голын эргийн энгийн болон онцгой хамгаалалтийн бүс Усны тухай хуулиар зохицуулагдана гэдгийг Бат үүл болон түүний цэргүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртөө заавал хууль зөрчиж ийм шийдвэр гаргана гэдэг. Тиймээс энэ бүхний хариуцлагийг Бат үүл өөрөө хүлээнэ гэдгийг хатуу мэдэгдэж байна
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • bat uulee bolioch (202.131.244.180)
    bat uulee odoo boli chi bol niisleliig ter chigeer n sonooloo
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • x (110.175.204.43)
    ezengui ym chini hog hayh ene ter bol yu ch bishldee.ezentei urgelj shalgaj shahaj shaardajiij saihan tohilog,amarsan shig amardag eruul agaartai hotod oirhon gazruudtai bol ug n saiohan l ym.
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (103.26.194.51)
    yagaad iim shiidver gargaad bdag yum bol negmusun ustgachihaad uursduu gadaad ruu zugtah geed bdag yumuu...
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 24 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 27 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 5 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 42 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 45 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 46 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 50 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 54 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 41 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК