
Нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас өнгөрсөн бямба гарагт “Миний нийслэл Улаанбаатар” аялалыг зохион байгууллаа. Аялагч хүүхдүүд Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс аялалаа эхэлсэн бөгөөд тус салбарт ажиллагсадын 60 гаруй хүүхэд хамрагдаж нийслэлийн түүх соёлын дурсгалт газруудтай танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүллээ. Хүүхдүүд “Оюун ухааны музей”, “Богд хааны музей” үзэж, “Автобус-1” ОНӨААТҮГ-аар орж, том оврын автобусыг хэрхэн хурдан угааж буйг харсан юм. “Миний нийслэл Улаанбаатар” аяллыг зохион байгуулж, хотынхоо түүх, дурсгалт газруудтай танилцуулсан ах эгч нартаа хүүхдүүд баярласан талархсанаа илэрхийлж байсан юм гэж
Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.