
МИАТ компанийн нислэгүүд цаг агаарын байдлаас болж өчигдөр хойшилсон. Өнөөдөр ч мөн цаг агаарын байдал дээрдэхгүй байгаагаас бүх нислэгүүд 17.00 цаг хүртэл хойшлоод байна. Хэрэв 17.00 цагт онгоц нисэх нөхцөл бүрдэхгүй бол нислэгийн хуваарийг дахин өөрчлөх юм. Өнөө шөнө Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурна. Мөн маргааш өдөр Хэнтийн нутаг, Сүхбаатарын баруун, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулаад байна.
МИАТ компанийн зүгээс нислэгийн хуваарьт орсон өөрчлөлтүүдийг тухай бүрд нь мэдээлэх юм.