
Ингэхдээ нөөцийн мах борлуулахаар өмнө нь байгуулсан 350 цэг, хүнсний захуудаар жижиглэж, ууталсан мах борлуулна. Өмнөх жилүүдэд нөөцийн гулууз махыг гудамжинд машин дээрээс зардаг байсан бол энэ жилээс хүнсний захуудын нөөцийн мах борлуулах цэгээр гулуузаар нь борлуулахаар болсон байна.
12 мянган тонн мах нөөцөлж, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх тендерт “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани шалгарсан бол Дархан-Уул аймгийн хэрэглэгчдэд зориулах 1000 тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн иргэдэд нийлүүлэх 1000 тонн махыг “Эрдмит” компани бэлтгэхээр болж нийт улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцлөх аж.
“Дархан меат фүүдс” нь “Баатрууд тэнгэр”-ийн охин компани аж. Эдгээр компани өмнө нь нөөцийн мах бэлтгэж байсан туршлагатай агаад дороо туслан гүйцэтгэгч авч, нөөцийн мах бэлтгэлийг зохион байгуулах юм байна.