
Өчигдөр буюу 10-р сарын 21-нд Клиникийн нэгдүгээр амаржих газарт нийт 36 хүүхэд мэндэлжээ. Ертөнцөд дуугаа хадаан уйлж, эцэг эхээ баярлуулан төрсөн үрсийн 20 нь охин, 16 нь хүү байлаа.
Энэ сарын дөрөвний өдрөөс Баянгол дүүргийн жирэмсэн эхчүүд Клиникийн нэгдүгээр амаржих газарт амарждаг болж, хөл хөдөлгөөн нэмэгдээд байгаа билээ. Монголын үрс маш олон болох болтугай.