
Өнгөрсөн жилээс эхлэн оюутны тэтгэлэг 70 мянгийг сараар нь биш улирлаар нь өгдөг болсон. Үүний дагуу оюутнуудын тэтгэлгийг ирэх арваннэгдүгээр сард олгох ёстой байсан ч энэ жил шинээр их, дээд сургуульд элссэн оюутнуудын нэр, регистрийн дугаарыг тулгах ажил Боловсролын үнэлгээний төвд хийгдэж байгаа учир ирэх арванхоёрдугаар сард олгохоор болжээ.
Оюутнуудын ес, арав, арваннэгдүгээр сарын урамшууллын болон үндсэн тэтгэлгийг ирэх арванхоёрдугаар сарын дундуур оюутнуудын картанд шилжүүлэх аж.
Сэтгэгдэл (3)