
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид жагсаал зохион байгуулж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бол цэргийн анги байсан. Гэтэл цэргийн анги дотор жагсаал, цуглаан хийх зэрэг хуулиар хориотой. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Гэтэл манай төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар хувьчилж авах төлөвлөгөө гаргаад сууж байсан. Тэгсэн хэрнээ үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Тиймээс бид цэргийн ангийг нэгдсэн зохион байгуулах гээд Батлан хамгаалах эмнэлэгтэй нэгтгэсэн. Одоо бол Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Батлан хамгаалахын дугаар бүхий цэргийн анги тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүх цэргээс сахилга бат яаж мөрдөгддөг тэр зарчмаараа явж байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)