
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний ойг угтан “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгожээ. Хөшөөг төрийн шагналт, УГЗ, барималч Л.Болд урласан бөгөөд тус аймгийн Хүүхдийн төлөө төвийн урд талбайг их зохиолчийн нэрэмжит хүрээлэн болгосон байна.
Уг үйл ажиллагаанд Монгол улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, СГЗ яруу найрагч Д.Цоодол тэргүүтэй зохиолчид зочилжээ.
Т.Энхэлээ