
Нийслэлийн 374 жилийг ойг тохиолдуулан 1990-1992 оны Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын депутатуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НИТХ-ын ажлын албатай хамтран хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Уулзалт энэ сарын 28-ны өдрийн 11:30 цагт Хангарьд ордны 15 дугаар давхарт болох бөгөөд 1990-1992 оны Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын депутатаар ажиллаж байсан хүндэт депутатуудыг хүрэлцэн ирэхийг урьж байгаа аж.
Сэтгэгдэл (1)