
- 11:00 цагаас “Чингэлтэй дүүргийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” МҮЭСТО-нд болно.
Сүүлийн үеийн хяналт шалгалтуудын талаар хэвлэлийн бага хурал ШӨХТГ-ийн хурлын зааланд 11 цагаас эхлэнэ
- Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр 10 цагаас Монголын хүүхдийн ордонд болно. Эхний шатнаас шалгарсан Нийслэлийн 9-н дүүргийн шилдэг 22 хамтлаг оролцож шилдгээ тодруулна.
- Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал”-тай худалдаа зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулах хэвлэлийн бага хурал Хангарьд ордоны 6 давхарт өнөөдөр 11 цагт болно.
- Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл, BCM, CEO Club хамтран “ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖИЛ” нэртэй төр хувийн хамтын ажиллагааг тогтмолжуулах, төрийн ачааллыг хамтран үүрэлцэх талаар Монголын тэргүүлэх хувийн хэвшлийн удирдлагуудын санал зөвлөмжийг нэгтгэх дугуй ширээний уулзалт зохион байгуулна. Уулзалттай холбоотой хэвлэл мэдээллийн хурал 13:00 цагаас The Continental Hotel-д явагдана.