
Тус яамнаас өгсөн мэдээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн тариаланчид ургацаа арав гаруй хоногийн өмнө бүрэн хурааж дууссан бол Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим аж ахуйн нэгж, иргэд хэдхэн хоногийн өмнө хүнсний ногоо, тариалангийн талбайгаасаа сүүлчийн ургацаа хураан авсан гэлээ.
Ургацын урьдчилсан балансаар манай улсын тариаланчид энэ намар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, хүнсний 103.4 мянган тонн ногоо, тосны 65.2 мянган тонн ургамал, малын тэжээлийн 21 мянган тонн ургамал тус тус хураан авах тооцоо гаргаад байсан юм.