Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээгээр 24-нд Халх голын
сав газраар, 25-26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд
төвийн нутгаар цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Салхины
хурд 26-27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метрт хүрч ширүүснэ.
Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Дорнод Монголын талаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Бусад нутгаар өдөртөө -4, шөнөдөө 9-14 градус хүйтрэхийг цаг уурчид хэлж байна. Өчигдөр Төвийн нутгийн ихэнх хэсэг, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн гурван аймгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсан бөгөөд баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв, говь, зүүн аймгуудын нутгаар 19 сантиметр хүртэл цасан бүрхүүл тогтжээ. Цасан бүрхүүл тогтсон нутгуудаар хүйтний эрч чангарсан байна. Хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Хатгалд шөнөдөө -28 градус хүрчээ.
Түүнчлэн орон нутгаас ирүүлсэн мэдээллээр зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр одоо ч цас орж байгаа. Мөн Хэнтий аймгийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурч байна.




















































Сэтгэгдэл (1)