
Тус хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллах бөгөөд холбогдох агентлаг, хэлтсийн дарга нар гишүүнээр ажиллана. Харин “Хөрөнгө оруулалтын удирдах хороо”-ны Техникийн зөвлөлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал удирдана. Энэ хороо нь нийслэлийн хөрөнгө оруулалтын бүхий л асуудлыг хариуцан ажиллах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)