Манай улс ургацаа хурааж дууссан талаар Хүнс хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Ургацын урьдчилсан балансаар манай улсын тариаланчид энэ намар 432.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, тосны 65.2 мянган тонн ургамал, малын тэжээлийн 21 мянган тонн ургамал тус тус хураан авах тооцоо гаргасан байсан. Үүнийгээ хурааж авсан эсэхээ ургацын комисс өнөөдөр олон нийтэд мэдээлнэ. Одоогийн байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн тариалачид ургацаа арав гаруй хоногийн өмнө бүрэн хурааж дууссан бол Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь Өвөрхангай аймгийн зарим аж ахуй нэгж, иргэд хэдхэн хоногийн өмнө хүнсний ногоо, тариалангийн талбайгаасаа сүүлчийн ургацаа хураан авсан байна. Төмс, хүнсний ногоо, үр тариагаа аравдугаар сарын 25-ны өдөр гэхэд 100 хувь хурааж дуусгана хэмээн ҮХААЯ-ны мэргэжилтнүүд төлөвлөсөн байсан. Ямартай ч энэ хугацаандаа амжиж, ирэх жилийн хүнсээ их цаснаас өрсөн хурааж авчээ.




















































Сэтгэгдэл (1)