Монгол, Хятадын Гаалийн байгууллагууд гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийн хамтарсан зэрэгцүүлэлтийг 2012 оноос хийж эхэлсэн ба ажлын хэсгийн энэ жилийн уулзалтыг 2013 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газарт зохион байгуулж байна.

Ажил хэргийн уулзалтанд Монголын талаас ГЕГ-ын Гаалийн татвар, тарифын газрын дарга Ц.Гэндэнцэвээн, Статистикийн хэлтсийн дарга Ц.Оюунбилэг, Хятадын талаас БНХАУ-ын Гаалийн Статистикийн газрын дэд дарга Хуан Сонгпинг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хоёр улсын гаалийн байгууллага хоорондын гадаад худалдааны статистикийн мэдээллийн хамтарсан зэрэгцүүлэлт хийснээр цаашид хоёр улсын экспорт импортын статистик мэдээллийн зөрүү арилж, нэгдсэн ижилтгэл бүхий мэдээлэлтэй болох ач холбогдолтой юм.



