
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж, 40,0 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны иргэн байдаг бөгөөд үүнээс 107,9 мянган ажил эрхлээгүй иргэн байдаг. Ажилгүй иргэдийн дийлэнхийг нь бага насны хүүхдээ асардаг бол 24 хувь нь цэргээс халагдсан, 5 хувь нь ажил эрхлэх хүсэлгүй иргэн байдаг аж. Энэ онд Нийслэлийн Хөдөлмөрийн биржээр зуучлуулан ажилд орсон иргэдийн 15,4 мянга нь шинээр бий болсон, 13 мянга нь түр буюу улирлын чанартай ажлын байранд зуучлагджээ.