Монгол хонины ноосыг барилгын дулаалгад ашиглахаар болжээ. Тодруубал, ноосоор хийсэн барилгын дулаалгыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ирэх онд худалдаанд гаргах аж. Манай улсад барилгын дулаалгын материалд шилэн хөвөн, хөөсөнцөрийг түлхүү ашигладаг. Хөөсөнцөрийн хувьд үнэ нь харьцангуй хямд учир манай ноосны дулаалга үнээрээ өрсөлдөхөд хүнд байгаа аж. Гэхдээ Япон Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд шилэн хөвөн хөөсөнцөрөөс татгалзаж эхэлсэн учраас тухайн улс орнуудад энэхүү бүтээгдэхүүний зах зээл байгаа юм байна. Мөн Баянхонгор аймагт хэрэгжиж буй “Шинэ сум төсөл”-ийн хүрээнд баригдаж буй Канад модон барилгад хонины ноосон дулаалга ашиглажээ.


















































