Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге халдварт өвчин гарч одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь 9 дүгээр сард дуусдаг боловч энэ жил бороо үргэлжлэн орсоор байгаатай холбоотой юм .Дели хотын эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрсэн ба халдвар авагсдын дотор гадаадын иргэд жуулчид ч олноор байгаа учир ГХЯ-наас өөрийн улсын иргэддээ хандаж онцын шаардлагагүй бол тус улсад энэ үеэр зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тогтоол устай газар явахаас зайлсхийх, шумуулын тос байнга хэрэглэх зэргийг анхааруулж байна.


















































