
Энэ сарын нэгэнд ашиглалтад орох ёстой байсан “Мянган оюутны байр” өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байна. Одоогоор хоёр байрны барилгын ажил бүрэн дууссан байна. Харин хоёрдугаар барилга дулааны болон бохирын асуудалтай байгаа бөгөөд одоогоор түүнийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр асуудлыг шийдвэрлэчихвэл хоёрдугаар барилга ирэх оноос өмнө ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин нэгдүгээр барилгын ус, дулаан зэрэг асуудал бүрэн шийдэгдсэн болохоор ирэх долоо хоногт Улсын комисст хүлээлгэж өгнө гэв.
Сэтгэгдэл (1)