
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөл өнөөдөр хуралдана. Тус хурал 09.40 цагаас нийтийн хоол үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын дүн хэлэлцсэнээр эхлэх бол үргэлжлүүлэн 10.20-11.00 Мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, 11.00-11.40 Хүнсний бөөний төвүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.