Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар давж заалдах болон анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нарыг албан тушаалаас чөлөөлүүлэх, шинээр шүүгчийн албан тушаалд томилуулах асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Буянжаргал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх санал гаргасан байна. Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Төв аймгийн шүүхийн шүүгч Н.Түвшинжаргалыг албанаас нь чөлөөлүүлэх тухай саналыг хэлэлцээд дээрх хоёр саналыг МУ-ын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.



















































