
АНУ-ын "Фостор фармс" компанийн тахианы махнаас салтонелла гэх гэдэсний савханцрын нэг болох шинэ төрлийн нян илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ нян илэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Хүнсний аюулгүй байдал, хяналтын албанаас тус улсын 15 мужид 278 хүн өвчилсөн байна. Тэгвэл манай улс АНУ-аас тахианы мах импортлодог учир манай улсын тахианы махны импорт тодорхой хэмжээгээр буурсан аж. Гэхдээ энэ нь ганц энэ өвчин гарсантай холбоотой биш уул уурхайн цөөнгүй компани хаалгаа барьсан нь ч нөлөөлсөн гэх хүмүүс байна. Одоогоор АНУ-аас тахианы мах оруулж ирдэг таван компанийн махнаас өвчин илрээгүй байгаа аж. Түүнчлэн АНУ-аас өөр улс оронд энэ өвчин тархаагүй байгаа юм байна. Ямартаа ч тахианы мах импортлодог газрууд анхаарал болгоомжтой байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/