
Үүнтэй холбогдуулан 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн засварын ажилтай уялдуулан, шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг удирдах бөгөөд холбогдох албаныхан ажлын хэсэгт ажиллана.
Засварын ажлын захиалагчийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж, ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.