
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд утааны бохирдлын үзүүлэлтүүд 10-30 хувь багасчээ. Энэ жилийн хувьд өмнөх төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжих юм. Харин хяналт, шалгалтын ажлыг илүү эрчимжүүлэх юм байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан "Агаар бохирдуулагчийн цаана тодорхой хүн, тодорхой айл өрх байгаа. Тийм болохоор агаарын бохирдолтой тэмцэхэд зөвхөн төр засаг биш, хувь хүний оролцоо хэрэгтэй байна. Бохирдуулагч этгээдийг торгодог байя гэсэн шинэ журмыг энэ жилээс хэрэгжүүлнэ" гэжээ. Мөн агаарыг бохирдуулж, хууль дүрмээ мөрдөхгүй байгаа этгээдийн талаар мэдээлэл өгч, баримт, зурагтай нь авчирвал урамшуулах журам гарах юм байна.