Баянзүрх дүүрэгт явган хүний зам дагуу үйл ажиллагаа явуулдаг зарим дэлгүүрүүдийг буулгахаар боллоо. Тодруулбал “Сандэй” плаза худалдааны төвийн замын эсрэг талд явган хүний зам дээр
хоёр давхар Солонгос барааны дэлгүүрийг ирэх хавраас өмнө буулгах шаардлагыг хүргүүлжээ. Тус дэлгүүр зөвшөөрөлтэй боловч
явган хүн зэрэгцэж явах боломжгүй учир асуудал үүссэн байна. Түүнчлэн тус дүүргийн XII хороо Чулуун овоонд байрлах “Дон Боско” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд явган хүний зам болон үерийн далангийн газрыг оролцуулан барилгын ажил эхэлснийг Баянзүрх дүүргийн Газрын албанаас зогсоосон бол явган хүний зам руу шахаж барьсан, “Отгон тэнгэр” их сургуулийн хажууд байрлах “Гэр бүлийн дэлгүүр”-ийн барилгыг ирэх жил буулгахаар болсон байна.




















































Сэтгэгдэл (2)