
Энэ үеэр хотын удирдлагууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор нийслэлд хийгдэх байсан олон ажил зогсоход хүрээд байгааг ерөнхийлөгчид дуулгаад цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг авахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөрөнгө оруулалт багасч байгаа нь манай улсын сүүлийн жилүүдэд хийж ирсэн популизмаас болж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтаа хөөгөөд гаргачихсан. Нөгөө 2,5 их наяд долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан бол одоо 500 сая долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. Тэгэхээр үүнийг юугаар нөхөх вэ гэхээр хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Түүний дараагаар олон улсын байгууллага, засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээл болон бондын асуудлыг ярих хэрэгтэй” гэв. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, ил тод ажиллахыг хүсээд Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлж бусад хотуудтай өрсөлдөхүйц үзүүлэлт гаргахыг үүрэгдлээ.