Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос маргааш Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал хүргүүлжээ. Саналд түүний Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.15 дахь заалт буюу "Ажилчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажлын
орчин бүрдүүлэх, бүтээмжийг дэмжих хөдөлгөөнийг үйлдвэрчний
байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ" гэснийг үндэслэн дэмжиж ажиллахыг хүсчээ.
