
Уг төсөл нь Монголын соёлын өвийг бүртгэх, хамгаалах, эх материалыг цахим хэлбэрт оруулах, тэдгээрийг судалгаа шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, нийтийн хүртээл болгох зорилготой юм. ССАЖЯ-ны санаачлагаар хэрэгжиж буй энэхүү төсөл нь 2013-2014 онд үргэлжлэх юм. Төслийн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Дуун ухааны сан хөмрөг"-т хадгалагдаж байгаа 1150 тод үсгийн судар, 1257 монгол барын болон гар бичмэл судар, 6889 төвд судар, 450 хавтас бүхий 100 мянга орчим хуудас материалыг дижитал болгох юм. Уг төсөлд шаардлагатай 37 сая төгрөгийг Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлжээ.