
Оюутолгой төслийн талбайн усны хэрэглээнд хяналт муу байгаа талаар эрдэмтэд шүүмжиллээ. Тэд цооногоос ус шүүрч байгааг анхааруулж "Энэ бол том алдаа. Учир нь гүнийн буюу доод давхаргын уст цэгээс ус ширгэж байна гэсэн үг. Ийм ус хэзээ ч нөхөн сэргэдэгүй учраас онцгой анхаарах хэрэгтэй" гэж санууллаа. Мэдээллийн дагуу "УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо"-ны дарга Г.Баярсайхантай уулзаж тодруулга авсан юм. Уг асуудлыг судалж үзэх шаардлагатай байгааг ч тэд мөн дуулгасан юм. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.