
Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нээлттэй хаалганы өдөрлөг зарлаж байна. Энэ үеэр тус эрүүл мэндийн нэгдлийн эмч нар нэн ядуу, бүртгэлгүй иргэдэд тусламж үзүүлэхээр болжээ. Харин Сонгинохайрхан дүүргийн иргэдэд халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэг, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилсан сэргийлэх үзлэг зэрэг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж.
Өдөрлөгийн үеэр мөн эмийн компаниудтай хамтран витамины үзэсгэлэн худалдаа явуулах юм.