Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Төр сайн ажиллая гэвэл улам нээлттэй бай

2013-10-25
0
ЖИРГЭХ

p187l77stq5gnaa1bvpshv4qm5Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр нийслэлд ажиллаж, цаг үеийн ажилтай танилцлаа.

Нийслэлийн 374 жилийн ойн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн ажилтай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ. Нийслэлийн шинэчлэлийн баг энэ өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Төрийн үйлчилгээний шинэчлэл болон иргэдийн оролцоо идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх талаар хийсэн ажил, бүтээн байгуулалтын ажлын явц цаашдын зорилтын талаараа ерөнхийлөгчид  танилцууллаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох зорилгоор Засаг даргын захирамж, гадаад томилолтын зардлын тайлан, төсвийн тайлан, тендерийн мэдээллийг  ил тод болгож, нийслэлээс гарах шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр гарсан шийдвэр үр дүнд хүрч, бидний ажил урагштай байна” гэж хотын дарга хэллээ.  Мөн хотод хийсэн бүтээн байгуулалтын ажлууд өмнөх жилүүдээс хэд дахин өссөн, жил гаруйн хугацаанд 145,4 км авто зам шинээр барьж өргөтгөсөн, иргэд орчноо сайжруулах санаачлага гаргаж бүтээн байгуулалтаа өөрсдөө гардан хийдэг болсон, нийслэлийг цэцгээр гоёсон, гудамж, талбайгаа угаадаг болсон гээд шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудаасаа танилцуулсан юм. Тэрээр төсвийг танаж тайрч байгаа нь бүтээн байгуулалтын ажилд саад учруулж байгаа гол бэрхшээл болж байгааг Ерөнхийлөгчид дуулгалаа. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд 25,4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ нь жилд дунджаар 2,8 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн үг. Бид ирэх оны хөрөнгө оруулалтыг энэ жишгээр тооцон нарийн судалгааг гаргасан” гэв.
p187l79sh81fai1l9d1scdv23gld8
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төсвийн танаж тайрч байгаа нь  гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ багассантай холбоотой. Тиймээс бүтээн байгуулалтын ажилд гадны хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах,  хөнгөлөлттэй зээлээр хөрөнгө оруулалтаа босгох хэрэгтэй, 30-40 жилийн хугацаатай хөнгөлттэй зээл бондоос хамаагүй бага зардалтай, хөнгөн нөхцөлтэй байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын орчноо бий болгож дараа нь хөнгөлттэй зээл, хамгийн сүүлд бондын хөрөнгийн тухай ярих хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Улаанбаатар хотын удирдлагуудын гаргасан шийдвэр 48 цагийн дотор  цахим хуудсанд тавигдаагүй бол хүчингүйд тооцогддог болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, Засаг даргын Захирамж, төсөв, тендер, гадаад томилолтын зардлын тайлантай танилцсан юм.  Уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн уулзалтаар ажиглагдсан нэг зүйл бол та бүхэн үлгэр дууриал авахаар олон ажлыг хийсэн нь харагдлаа. Улаанбаатар хотод хийгдэж байгаа сайн зүйлс нь бусад аймаг, сумдад сайн үр нөлөө, сайн жишиг үзүүлдгийг ажигласан. Аймаг, сумын Засаг дарга нар аймаг, сумынхаа хэмжээнд нийслэлтэй ижилхэн зүйл яриад эхэлдэг. Иймээс та бүхэн энэ эрчээрээ улам сайн ажиллаарай.  Асуудлын шийдлийг иргэдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй. Юмыг зөв шийдье, төр сайн ажиллая гэвэл улам нээлттэй байж, иргэдийг улам илүү оролцоотой байлгах хэрэгтэй. Тэгвэл хүмүүс илүү итгэлтэй болж, асуудлыг ойлгоно.  Төрийг харддагаа болино. Төрийн нэр хүнд, үйлчилгээ улам сайжирна. Нэг зүйл хүсэхэд ажлаа хэмжиж болохуйц, хүрч болохуйц болгох хэрэгтэй. Энэ нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын түвшинг тодорхойлох. Энэ жил өрсөлдөх чадвараараа ийм төвшинд байна, дараа жил энд хүрнэ гэж зорьж ажиллаж, зэрэгцүүлж харах юмыг бий болгох хэрэгтэй. Өмнө хийж байгаагүй шинэ ажлыг ойролцоо бүс нутгийн бусад хотуудтай зэрэгцүүлж болно.

Монголын төрийг лиценз, тусгай зөвшөөрлөөс салгах хэрэгтэй. Зарим ажлыг гэрээгээр шилжүүлж болно. Төр шаардлагагүй ажил, лиценз зөвшөөрөл, ашиг сонирхол, авлига, хахууль хөөцөлдсөн буруу ажил хийж байвал үүнийг мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, иргэд рүү шилжүүлж болно. Бизнес болгож болно. Тэгвэл төрийн хэмжээ багасна. Барилгын зургийн зөвшөөрлийг энд нэг хэлтэс юм уу, Барилгын яам олгодогийг болиулаад барилгын зурагт дүн шинжилгээ хийдэг, хариуцлагаа хүлээсэн мэргэжлийн холбоо нь зөвшөөрөл өгдөг байя. Харин төр хянадаг байх ёстой. Хууль зөрчсөн байвал төр шийднэ. Гэтэл зөвшөөрөл өгдөг бизнесийг нь төр авчихаад байна. Үүнээс болж Монголын төр маш их томорсон. Хөрөнгө оруулалт, цэцэрлэг, сургууль, иргэдийн нийгмийн асуудлыг шийддэг төсөв нэмэгддэг, төрийн захиргааны шинжтэй бусад төсвийг хэдэн жилээр царцаах хэрэгтэй. Ингэвэл манай төрийн байдал байрандаа очно. Үүнийг хийхэд Улаанбаатар хот, Улаанбаатар хотын удирдлага манлайлж, энэ санаачлагыг дэмжиж ажиллаарай. Хүрсэн амжилтаа улам баталгаажуулж, цаашдаа улам сайн ажиллаарай. Ингэж итгэж байгаа шүү” гэлээ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 49 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 15 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 16 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 19 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 57 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 34 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 37 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 38 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 42 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 45 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 46 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 33 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 48 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    23 цаг 29 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 53 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 56 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК