
Аялалын гол зорилго бол хүүхэд багачуудад өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар хүргэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаарх ойлголт мэдлэгийг өгөхөд орших аж.
Сурагчид “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэрүүдээс гадна Улаанбаатар хотын түүх соёлыг шингээсэн дурсгалт газруудаар аялах гэнэ.
Энэхүү аялалд хөтчөөр “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу, нийслэлийн түүхийн талаар олон арван зохиол бүтээл туурвисан түүхч доктор, профессор О.Сүхбаатар, аялагч жуулчдын гарын авлагуудаар нь эчнээ таних, Монгол улсын нэгдүгээр зэрэглэлийн хөтөч-тайлбарлагч А.Цэрэнчулуун, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар оролцох аж.
Сэтгэгдэл (1)