
Арга хэмжээг эхлүүлж Гандан тэгчинлэн хийдийн лам хуврагууд ном уншсан бол Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нээлтийн үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ энэ онд улсын хэмжээнд хэрэгжүүлсэн авто зам барилгын ажлын онцлогийг дурдаад, "Авто замын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт замчиддаа баярын мэнд хүргэж, аз жаргал хүсье. Та бидний ажил бол Монгол улсын хөгжлийг илэрхийлж байна" гэлээ.
Мөн энэ үеэр шинээр зөвлөх инженерийн зэрэг авсан инженерүүд, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан замчин залууст батламж шагнал гардуулж, дурсгалын зураг татууллаа.