
Тухайлбал “Сандэй” плаза худалдааны төвийн замын эсрэг талд явган хүний зам дээрх Солонгос барааны дэлгүүр, “Отгон тэнгэр” их сургуулийн хажуугийн нийтийн эзэмшлийн талбайд байрлах “Гэр бүлийн дэлгүүр” зэргийг буулгах шийдвэр гаргажээ. Мөн тус дүүргийн XII хороо Чулуун овоо орчим явган хүний зам болон үерийн далангийн газар оролцуулан барилгын ажил эхэлснийг Баянзүрх дүүргийн Газрын албанаас зогсоожээ. Цаашид нийтийн эзэмшлийн зам талбай явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлыг цагдаагийн газартай хамтран явуулахаар болжээ.
Сэтгэгдэл (3)