
Монгол Улсын урд үүд хаалга болсон Замын-Үүд дэх Гаалийн газрын үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа бөгөөд үе үеийн ахмад гаальчид болон залуу гаальчдын халуун дотно уулзалт болон спортын арга хэмжээ, хөрш орны Гаалийн байгууллагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулах, Авто замын шалган нэвтрүүлэх гаалийн хяналтын бүсийн өргөтгөлийн шинэ цогцолбор ашиглалтад оруулах зэрэг өргөн хүрээтэй бүтээлч үйл ажиллагаагаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/