
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жилийн ойн баяр 11 дүгээр сарын 4-ний өдөр тохионо. Энэ өдрийг өнгөрсөн жилээс эхлэн Монгол бахархлын өдөр хэмээн зарласан юм.
Энэ жилийн хувьд Монгол бахархлын өдөр бүх нийтээрээ амрах гэнэ. Түүнчлэн “Чингис хааны одон”-г Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Монголын төр нийгмийн зүтгэлтэн Д.Содномд гардуулж энэхүү үйл ажиллагааг улс орон даяар шууд дамжуулах юм байна.
Мөн энэ өдөр улсын цолтой, хүчит 128 бөх барилдах аж.
Сэтгэгдэл (2)