Манай улс хүйсийн эрх тэгш байдлын олон улсын судалгаанд (Gender Gap Index-GGI) 33 байрт жагсчээ. Энэхүү судалгаанд 136 улс оролцсон бөгөөд уг судалгааг явуулдаг мэргэжилтнүүд олон улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх хэр зэрэг тэгш байна гэдгийг хэд хэдэн үзүүлэлтээр авч үзсэн байна. Тодруулбал улсын эдийн засаг болон улс төрийн амьдралд эмэгтэй хүний оролцох оролцоо, боловсролын түвшин, эрүүл мэндийн түвшин, дундаж наслалт гэх зэрэг үзүүлэлтүүдээр судалгаа хийсэн аж.
Хүйсийн эрх тэгш байдлын олон улсын 2013 оны судалгааны дүнгээс үзэхэд эхний байранд Исланд улс орсон бол удаах байруудад Финлянд болон Норвеги улсууд оржээ. Харин энэхүү жагсаалтын сүүлд Чад, Пакистан болон Йемен зэрэг Хойд Африк, Ойрх Дорнодын орнууд бичигдсэн байна.



















































