
Манай улс дахь Канадын Элчин сайдын яамнаас анх удаа Канадын Боловсрол үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Канадын засгийн газар болон Канадын Боловсролын сайд
нарын Зөвлөл, Канадад сургууль төгсөгчдийн Монголын ТББ, Монгол
улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн яармаг энэ сарын 27-нд Blue sky цамхагийн гуравдугаар давхарт болно.
Үзэсгэлэн яармагт Канадын боловсролын төрөл бүрийн салбарын 20 гаруй байгууллага оролцох аж.