
"Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гал гарч 300-гаад түрээслэгч хохирсон. Тэд өдгөө ажлын байраа алдаж, задгай талбайн энд тэнд зогсож наймаа худалдаагаа хийж байгаа. Харин галын дүгнэлт эцсийн байдлаар гараагүй хэмээн захын түрээслэгчид хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан. Гэвч галын хохирлын хэмжээг 16 тэрбум орчим төгрөгөөр тогтоосон хэмээн эх сурвалж мэдээллээ.