
Өнөөдөр Чингисийн талбай дээр Сүхбаатар дүүргийн нээлттэй өдөрлөг болно. Уг арга хэмжээнд ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалжээ. Өдөрлөгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон тамгын газрын дэргэдэх бүх хэлтэс албад нээлттэй үйлчилэх юм байна. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Сүхбаатар дүүргээс сонгогдсон төлөөлөгчид, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон тэргүүлэгчид хүрэлцэн ирэх аж.