
"Ажилтай, орлогтой Монгол залуу" чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэхүү чуулга уулзалтаар Засгийн газрын "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн "Сумын залуус" төслийн 21 аймгийн шилдэг "Дөрвөн бэрх" багуудын тайлантай танилцахаас гадна манлайлан ажилласан шилдэг залуусыг шагнаж урамшуулах юм. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нарын хүмүүс оролцоно.