
Сургалтыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, сэтгэл зүйч, магистр П.Мягмаржаргал хөтлөн явуулсан бөгөөд уг сургалтанд гаалийн улсын байцаагч нар хамрагдснаар “Харилцааны зөрчил хэрхэн үүсдэг бэ”, “Бид зөрчлийг хэрхэн зохицуулах вэ”, “Танин мэдэхүйн зөрчил”, “Сэтгэл хөдлөлийн зөрчлөөс зайлсхийх”, “Хувийн зөрчлөөс зайлсхийж танин мэдэхүйн зөрчилтэй хэрхэн болох бэ”, “Ойлголцлыг хэрхэн бий болгох” талаар мэдлэгтэй болж, хамт олны хамтын ажиллагаа сайжирж үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгт ажилдаа амжилт гаргах нэгэн хүчин зүйл болно гэж ач холбогдлыг нь тодорхойлж байна.
Уг сургалтын материалаар DVD бэлтгэн хувилж, нийт гаалийн газар хороод болон хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн ажилтнуудад тараан, хувийн зөрчлөөс зайлсхийж танин мэдэхүйн зөрчилтэй байх дадлыг бүрдүүлэхээр ажиллаж байна.