
Нийслэлийнхээ гудамж, талбайг цэвэрхэн байлгахын тулд өглөөнөөс орой хүртэл ажилладаг ТҮК-ийн ажилчид болон боловсролын салбарын шилдгүүдийг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 15.00 цагаас Монголын хүүхдийн ордонд болох бол НИТХ, НЗД-ын нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа 10:00 цагт НЗДТГ-ын А танхимд тус тус болох гэж байна.
Түүнчлэн НИТХ Монголын сурагчдын холбоотой хамтран Хүүхдэд ээлтэй 14 байгууллагыг шалгаруулсан бөгөөд тэдгээр хүүхдэд ээлтэй байгууллагуудыг шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр 12:00 цагт Хангарьд ордны 14 давхарт ёслолын танхимд болох аж.