Дэлхийн 100 орчим оронд 15000 салбар ресторантай алдарт Кентакигийн Шарсан Тахиа /KFC/ Монголд анхны салбараа албан ёсоор нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл үндэсний томоохон компаниудын нэг болох "Таван Богд" группын энэхүү нэр хүндтэй рестораны хоолонд нэг залуу хордсон талаарх мэдээлэл шуугиан тарьж эхэллээ. Б.Мөнхбат гэх залуу шарсан тахианд дуртай учир KFC-ээр байнга шахам үйлчлүүлж байсан аж. Гэтэл өнгөрсөн гурав дахь өдөр KFC-д хооллочихоод гэртээ очоод амарч байтал шөнө нь ходоод нь хүчтэй базалж өвдсөн байна. Улмаар өвчин намдаах эм хэрэглэж хоноод маргааш нь дотрын эмчид үзүүлсэн чинь хоолны хордлого гэсэн аж. Ингэхдээ удсан тосонд чанасан, шарсан, эсвэл тахианы маханд нь асуудал байсан байна гэж хэлжээ. Ингээд хордлого тайлах дусал хийлгэж, эм уусааар одоо арай гайгүй болсон гэнэ. Эмч нь хоолны хордлогод уух эм л бичиж өгсөн мөн идсэн хоолныхоо билийг хаячихсан учир Б.Мөнхбат KFC-д очиж учир явдлаа хэлээгүй гэнэ. Тиймээс ч тэрбээр цаашид олон хүн хоолонд нь хордох вий гэдэг үүднээс зарим хэвлэлд ханджээ.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (11)