
Энэ жилийн хувьд нийт замын суурь хучилтын ажлыг гүйцэтгэж дуусган зорчих хэсгийг бүрэн нээх ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцож, хүндэтгэлийн тууз хайчиллаа.
Энэхүү замын ажлын талаар хотын захирагч "Энэ онд маш том ажлыг бид гүйцэтгэлээ. Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэд үүнд талархалтай хандаж байна. Одоо Биокомбинатаас хотын төв ороход хүндрэл алга" гэсэн юм. Ирэх онд тус замын өнгө хучилтыг хийж, гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг гүйцэтгэх юм гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.