
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг буюу 10-р сарын 23-наас 27-ны ням гараг хүртэл Клиникийн нэгдүгээр амаржих газарт нийт 207 хүүхэд мэндэлжээ. Ертөнцөд дуугаа хадаан уйлж, эцэг эхээ баярлуулан төрсөн үрсийн 107 нь охин, 105 нь хүү байлаа. Сонирхуулахад эдгээр отгон иргэд дунд ихэр хүүхдүүд тав байгаа аж. Монголын үрс маш олон болох болтугай.
Сэтгэгдэл (1)