Нийслэлийн цагдаагийн газраас орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зорилготой “Итгэл сэтгэл” хэмээх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ өнөөдөр 14.00 цагт Нийслэлийн цагдаагийн газрын байранд болно. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газар бүртгэлтэй 600 гаруй орон гэргүй тэнэмэл иргэдийг хамруулах аж.Дашрамд дуулгахад нийслэлийн хэмжээнд орон гэргүй траншей, гудамж талбайгаар өдөр хоногийг өнгөрөөж амьдардаг 1000 гаруй иргэн давхардсан тоогоор бий гэсэн тооцоо байна. Хэдийгээр нарийн гаргасан тооцоо биш ч гэлээ хаягийн бүртгэл тодорхойгүй, бичиг баримтгүй эдгээр хүмүүсийг нэгдсэн арга хэмжээгээр цуглуулж эрүүл мэндийн үзлэгт хамрагдуулж, бичиг баримтжуулах, ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар хангах зэрэг шат дараатай ажлуудыг зохион байгуулахаар болж байгаа юм.



















































