
Энэ нь Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусахтай ч холбоотой аж. Учир нь энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, одоогийн хэмжээнээс дөрөв дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг БНХАУ-аас нийлүүлнэ гэсэн үг.