
Орос-Монголын Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан ОХУ-ын Новосибирск мужийн бизнес төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд манай улсад өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал ажлын айлчлал хийж байгаа юм. Тэд энэ айлчлалын хүрээнд МҮХАҮ танхимтай хамтран хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Уулзалт энэ сарын 30 буюу нөгөөдөр 10:00 цагт МҮХАҮТ-ын хурлын тамхимд болно.
Дээрх уулзалтад Новосибирск мужийн уул уурхай, инженерийн барилга байгууламж угсралт, лактобактери, цахилгаан, дулаан, усан хангамж, бохирын хоолойн тоног төхөөрөмж суурилуулалт, төмөр хийцийн үйлдвэрлэл, гурил, гал унтраах тоног төхөөрөмж зэрэг нийт есөн компанийн төлөөлөл оролцох аж.
Сэтгэгдэл (1)