ШӨХТГ-аас жоргүйгээр эм олгодог асуудлаар ЭМЯ, МХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг өнөөдөр 09.00-11.00 цагийн хооронд ШӨХТГ-ын хоёр давхрын дугуй зааланд Жоргүйгээр олгох эмийн асуудлаар бүх талын оролцогчид оролцож үр дүнгийн талаар ярилцаж шийдвэрт хүрэх аж.


















































